Сүхбаатар аймаг байгуулагдсан 80 жилийн ой нижгэр болсон тухай иргэд нь ам уралдан ярьж байна. Аймгийнхаа угтах хаалгыг шинэчилж, түүнийгээ аж ахуйн нэгж хувийн хөрөнгөөрөө барьж өгсөн хэмээн бултсан аймгийн удирдлагууд ойдоо зориулж овоо ч төсөв гаргажээ.
Жишээлбэл, аймаг байгуулагдсан 80 жилийн ойн медаль, баярын бөх, морь, харваачдад олгох медаль зэрэгт 156 сая төгрөг төсөвлөн зарцуулжээ. Төрийн хэмнэлтийн хуулиар бол хориглосон л баймаар юм. Гэвч мань Засаг дарга М.Идэрбатын хувьд нутгийн иргэдийнхээ талархлыг хүлээхийн тулд энэ зэргийн хөрөнгө гаргаж наадахыг юу ч биш гэж боддог бололтой.
Энэ удаагийн 156 сая төгрөг бол наадам угтаж хийсэн ажил. Харин яг наадмынхаа үеэр буюу долоодугаар сард хэчнээн төгрөг зарлагадаж, наадам, цэнгүүндээ зориулсан бол доо.