Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Налайх дүүргийн 208 дугаар цэцэрлэгийн дулаалгын ажил дууслаа


Улаанбаатар хотын Цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төслийн хүрээнд 2021-2022 онд нийслэлийн гэр хорооллын бүсэд байрлах есөн сургууль, цэцэрлэгийн барилгын дулаан алдагдлыг бууруулахаар төлөвлөсөн. Уг ажлын хүрээнд Налайх дүүргийн наймдугаар хороонд байрлах 208 дугаар цэцэрлэгийн барилгад дулаан алдагдлыг бууруулах их засвар хийж дууслаа. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө тэргүүтэй албаныхан тус цэцэрлэгт ажилласан юм.
      208 дугаар цэцэрлэгийн барилга нь хана, суурь зэргээрээ дулаан алдан, өвлийн улиралд тасалгааны температур нь 10-12 хэмтэй байдаг байсны улмаас хүүхдүүдийн дунд хүйтнээс үүдэлтэй өвчин их гарч, анги дүүргэлт муу байсан аж. Иймд төслийн нэгжийн зүгээс тус цэцэрлэгийн дулаан алдагдлыг бууруулан, эрчим хүчийг хэмнэх зорилгоор 285 сая төгрөгийг төсөвлөж, барилга дулаалах ажлыг 2022 оны зургаадугаар сарын 8-ны өдөр эхлүүлсэн юм. Энэхүү ажлын хүрээнд барилгын бүх цонхыг гурван давхар шил бүхий битүүмжлэл сайтай цонхоор сольж, суурь болон ханыг дулаалж, дээврийг засварлан, шинэчилсэн байна. Ингэснээр Налайх дүүргийн 208 дугаар цэцэрлэгийн 204 хүүхэд дулаан, ая тухтай орчинд сурч, хүмүүжих боломжтой болж, эрчим хүчийг хэмнэх нөхцөл бүрдэж буй юм.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ