Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Орон нутгийн замд 120-164 км цагийн хурдтай давхисан жолооч нарын эрхийг хасжээ


Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир баяр наадмын өдрүүдэд хурд хэтрүүлсэн жолооч нарын талаар мэдээлэл өглөө.

    Энэ сарын 9-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл 988 жолооч орон нутгийн замд хурд хэтрүүлсэн зөрчил гаргажээ.Зөрчлийг газар дээр нь цагдаагийн албан хаагч нар зохицуулсан бөгөөд 120-164 км/ц хурд хэтрүүлсэн 28 жолооч жолоодох эрхээ хасуулсан байна.Мөн нийслэлд хүний амь эрсэдсэн осол бүртгэгдээгүй. Харин орон нутагт зургаан хүний амь эрсэджээ. Үүний гол шалтгаан нь жолооч нар хурд хэтрүүлж, гүйцэж түрүүлэх үйлдэл гаргаж байгаа явдал гэдгийг албаныхан хэлж буй юм.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ