Жил бүр ДДЦС ТӨХК-ийн үндсэн тоноглолуудын тэг зогсолттой холбогдуулан ДДС ТӨХК-ийн их засварын ажил хийгддэг. Тэг зогсолтын хугацаанд тус компани нийт 49 нэр төрлийн ажлыг 25 баригад 150 хүний бүрэлдэхүүнтэй хийж хэрэгжүүлэхээр график төлөвлөгөөгөө гарган ажиллаж байна. Өнөөдрийн /2022.06.16/ байдлаар нийт төлөвлөсөн ажлынхаа 31 хувийг гүйцэтгэжээ.
ДДС ТӨХК Дархан-Уул аймгийн 15565 айл өрх, 1676 ААНБ-ыг дулааны эрчим хүчээр хангадаг. Ирэх өвлийн ид ачааллыг амжиллттай давах, хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр найдвартай хангах ажлын хүрээнд түгээх сүлжээ, дамжуулах сүлжээ, нийтийн эзэмшлийн орон сууцны байруудын шугам тоноглолын засварын ажлуудыг ийнхүү дулааны станцын бүрэн зогсолттой уялдуулан хийж байгааг компанийн Ерөнхий инженер Б.Хүрэлтогоо ярилаа.
Их засварын ажлын хүрээнд дамжуулах сүлжээнд 100-400 метрийн голчтой 17 хаалт солихоос 50 хувийг нь сольсон байна. Өнөөдөртөө нийт ажлынхаа 80 гаруй хувийг хийж дуусгаад маргаашнаас схем бэлдэх ажилдаа ороод 18-ны өдрөөс хэрэглэгчдээ хэрэглээний халуун усаар хангах аж. Хэрэглэгчид зуны саруудад өөрсдийн хариуцсан дулааны тоноглол, хаалт арматураа сольж засах шаардлагтайг мөн анхааруулж байна.