Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Зарим орон сууцны шугам сүлжээг шинэчилж байна



Ховд аймагт хоёр дулааны станц үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд зарим хэрэглэгчид халаалт, хэрэглээний халуун усыг түгээж эхэлсэн. 
Гэвч зарим орон сууцны шугам сүлжээнд засвар үйлчилгээний ажил хийж дуусаагүй, сантехникийн бэлэн байдлыг хангаж амжаагүй зэрэг шалтгааны улмаас айл өрх, албан байгууллагын дулаан хангамж жигдрээгүй байна. 
Тодруулбал, Ховд аймгийн төв буюу Жаргалант сумын Магсаржав багийн нэг, хоёрдугаар 12 айл (1957 он), 24 айл (1975 он)-ын орон сууцны шугам хоолой нь ашиглалтад орсноос хойш шинэчлэл хийгээгүй. 
Шугам хоолойн насжилт дууссаны улмаас 2020-2021 оны халаалтын улиралд даралт даахгүй удаа дараалан гэмтэл гарч системд доголдол үүсгэсэн, тухайн үед шугам хоолойг ил гаргаж үзэхэд гагнуур авахааргүй нимгэрч элэгдэлд орсон байна. Иймээс уг асуудлыг Ховд аймгийн удирдлагуудад танилцуулж, улмаар орон нутгийн хөрөнгө оруулалтаар 160 м магистрал шугамыг шинэчлэхээр гэрээ байгууллаа. Ингээд 2021 оны eсдүгээр сарын 30-ны өдрөөс засварын ажил хийж эхэлсэн бөгөөд богино хугацаанд гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна гэж “Ховд дулааны станц” ТӨХК-ийн захиргаанаас мэдээллээ.   
Үүнтэй холбогдуулан тодорхой хугацаанд Магсаржав багийн нутаг дэвсгэрт байрлах нэг, хоёрдугаар 12 айл, 24 айлын орон сууцны хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хангахгүй болохыг мэргэжлийн байгууллагаас мэдэгдэв.
Аймгийн төвийн ихэнх айл өрх, аж ахуйн нэгж, албан байгууллагын дулаан хангамж аравдугаар сарын 1-ний өдрөөс жигдрэх төлөвтэй.    
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ