Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Жилд 1.8 сая шоо метр цэвэр ус түгээж байна



Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид энэ сарын 15-ны өдөр “Шим ус” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын үйл ажиллагаатай танилцлаа.
Тус байгууллага нь аймгийн төв, Жаргалант сумын хүн амын тухтай амьдрах, ажиллах орчныг бүрдүүлэх зорилгоор жилд 1.8 сая шоо метр цэвэр ус олборлон түгээж, 1.6 сая шоо метр бохир усыг татан зайлуулж, цэвэрлэж байна. 
Өнгөрсөн 2021 оны байдлаар Жаргалант сумын 120 мянга гаруй иргэнд халуун усаар үйлчилж, 3917 орон сууцны засвар үйлчилгээний дуудлагын дагуу ажиллаж, 200 гаруй аж ахуйн нэгж, төсөвт газар болон нийтийн орон сууцанд амьдарч байгаа 5800 гаруй айл өрхийг ундны болон ахуйн хэрэглээний цэвэр усаар ханган, бохир усыг нь татан зайлуулж, 225 м.куб хуурай хог хаягдлыг тээвэрлэх үйлчилгээ үзүүлэн ажиллажээ.
Мөн 2021 онд нийт 51 ажил хийхээр төлөвлөж, улмаар 98 хувийн биелэлттэй ажиллах замаар техник, технологийн шинэчлэл хийж, цахим систeм нэвтрүүлсэн байна.
Цаашид улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Ховд хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан Ховд хотын ундны усны хоёр дахь үүсвэрийг шинээр судалж, төлөвлөн ажиллах гэнэ.

Энэ нь өсөн нэмэгдэх хэрэглээ буюу Ховд агро парк төсөл, Үйлдвэр технологийн парк, Залуус хороолол, шинээр төлөвлөсөн 1000 айлын орон сууц, аж ахуйн нэгжид олгосон оффисын болон үйлчилгээний төв, сургууль, цэцэрлэгийн барилга, инженерийн шугам сүлжээнд холбогдсон гэр хорооллын айл өрхүүдийн ундны усны эх үүсвэрийг илүү найдвартай, тасралтгүй ажиллагаатай болгох зорилготой.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ