Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Цагааннуур боомт үдийн цайны завсарлагагүй ажиллаж байна



Монгол Улсын хилийн боомтуудаас авто замын Цагааннуур, Даян, агаарын замын Өлгий боомтууд  Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт оршдог. Үүний 2 нь олон улсын, 1 нь хоёр талын зэрэглэлтэй боомт юм. Энэ жилийн хувьд Олон улсын авто замын Цагааннуур боомт ажлын хуваарийн дагуу даваа-бямба гарагт 9.00-18.00 цагийн хооронд ажиллаж байна.
Тус боомт нь ОХУ-тай хиллэдэг бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 7-ны өдрөөс үдийн цайны цаггүй болсон юм.
Тус аймгийн Сагсай сумын нутагт оршдог БНХАУ-тай хиллэдэг хоёр талын зэрэглэлтэй Даян боомт нь түр горимоор ажиллана. Тодруулж хэлбэл, энэ  зун 6 дугаар сарын 1-нээс 6 дугаар сарын 20, 6 дугаар сарын 26-наас 7 дугаар 10, 7 дугаар сарын 16-наас 8 дугаар сарын 9, 8 дугаар сарын 15-наас 9 дүгээр сарын 25-ны хооронд 11.00-18.00 цагт үйл ажиллагаа явуулах аж.
Харин агаарын замын Өлгий боомтын үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд түр зогссон байдалтай байна. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ