Олон улсын энхийг сахиулагчдын өдөр, Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой тохиож байна. 2002 онд Монгол Улс цэргийн ажиглагч анхны хоёр офицероо Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад Энхийг дэмжих ажиллагаанд илгээснээс хойш 20 гаруй мянган цэрэг, дайчдаа хүн төрөлхтний энх тайван, аюулгүй байдлын төлөөх үйлсэд оролцуулж, монгол цэрэг дэлхийн цэрэг болсон түүх бий.
Манай улс өнөөдөр цэрэг хандивлагч орнуудын дотор энхийг сахиулагчдын тоогоор 24 дүгээрт, эмэгтэй энхийг сахиулагчдын тоогоор 17 дугаарт жагсаж байна. Олон улсын энхийг сахиулагчдын өдөр, Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг Архангай аймагт тэмдэглэх ажлын хүрээнд аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал аймгийн 16 энхийг сахиулагчийн хүлээн авч хүндэтгэл илэрхийжээ.
Энхийг дэмжих ажиллагаанд оролцсон алба хаагчид:
ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, Хурандаа Жамсрангийн Ганбаатар
ЗДТГ-ын Цэргийн штабын Тоо бүртгэлийн офицер, Хошууч Базарын Бат-Эрдэнэ
ЗДТГ-ын Цэргийн штабын Орон нутгийн хамгаалалт, сургалтын офицер, Ахмад Шаравсүрэнгийн Эрдэнэхүү ,
Онцгой байдлын газрын Аврагч-гал сөнөөгч, Ахлах ахлагч Батчулууны Нямхүү
Онцгой байдлын газрын Аврагч-гал сөнөөгч, Ахлах ахлагч Болдбаатарын Алтанхуяг
Онцгой байдлын газрын Аврагч-усчин, Ахлах ахлагч Ширбазарын Булгантогтох
Онцгой байдлын газрын Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, техник хэрэгсэл хариуцсан мэргэжилтэн, Ахмад Ганболдын Түвшинбаяр
Онцгой байдлын газрын Аврагч, гал сөнөөгч, Ахлах ахлагч Түмэн-Ишийн Баттулга
Онцгой байдлын газрын Гал унтраах автомашины жолооч,Ахлагч Пүрэвдоржийн Додгүй
Онцгой байдлын газрын Салааны захирагч, Ахлах дэслэгч Нацагдоржийн Ганболд
Онцгой байдлын газрын Бэлтгэл ахлагч Шижээгийн Энхболд
Цагдаагийн газрын Цагдаа зохицуулагч, Ахлагч Доржхоролын Бямбасүрэн
Цагдаагийн газрын Харуулын цагдаа /гэрээт/, Ахлагч Самбуудоржийн Энхбат
Цагдаагийн газрын Эргүүлийн цагдаа, Ахлах ахлагч Оюунчимэгийн Батсуурь
Тагнуулын хэлтсийн Шалган нэвтрүүлэх хамгаалалтын ажилтан, Ахлах ахлагч Ч.Сонинбаяр
ШШГГ-ын Төлөөлөгч, Хошууч А.Энхтүвшин нар энхийг дэмжих ажиллагаанд оролцож байжээ.