Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Замын хөдөлгөөнд оролцож буй автомашинуудын 88% нь 10-аас дээш жилийн насжилттай


Улсын хэмжээнд 2021 онд техникийн улсын үзлэгт хамрагдсан 723,214 автомашин байна. Энэ нь өмнөх оноосоо 11.8 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болж байгаа юм. Манай улсад замын хөдөлгөөнд оролцож буй хамгийн түгээмэл автомашинууд нь Toyota Prius, Hyundai Porter, Toyota Land Cruiser, Toyota Harrier зэрэг маркийн автомашинууд эзэлж байгааг Үндэсний Статистикийн хорооноос мэдээллээ.
Автомашиныг насжилтаар нь авч үзвэл:
  • 0-3 жил буюу шинэ автомашин 1.8 хувь,
  • 4-6 жилийн насжилттай автомашин 2.4% байгаа бол
  • 10 ба түүнээс дээш жилийн насжилттай автомашин 87.6%-ийг тус тус эзэлж байна. Мөн манай улсад 2021 оны эцсээр Toyota Prius загварын 162,688 автомашин хөдөлгөөнд оролцож байснаас 95% буюу 156,111 нь 10-аас дээш жилийн насжилттай байна.
Замын хөдөлгөөнд оролцож буй автомашинуудын 88% нь 10-аас дээш жилийн насжилттай
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ