Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Архангай аймгийн ХХҮГ хүүхдийн өрөөг гарган, тохижуулжээ



Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь ганцаарчилсан зөвлөгөө өгөх өрөө буюу хүүхдийн өрөөг байгууллагадаа гаргажээ. Тус өрөөг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны тохижуулж, байгуулсан өрөөнөөс санаа аван тохижуулсан байна. Ганцаарчилсан зөвлөгөө өгөх өрөөнд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ авах иргэнд ганцаарчилсан зөвлөгөө мэдээллийг үзүүлэхээс гадна үйлчлүүлэгч иргэдийн хүүхэд болон байгууллагын ажилтан, албан хаагчдын хүүхдүүд орж тоглох, хөгжих боломжтой аж.

Өөрөөр хэлбэл, хүүхдүүдэд таатай орчныг бүрдүүлж, хүүхдээ хөхүүлэх, тоглуулах, хөгжих, ном унших, хичээлээ хийх боломжийг бий болгож, хүүхдийг болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор тохижуулсан байна. ТОхижуулахдаа тус байгууллагын эцэг эхийн зөвлөлөөс "Нэг ажилтан-нэг тоглоом" аяныг өрнүүлсэн байна. Хүүхдийн өрөө нь номын болон тоглоомын булантай. Булангуудад сэтгэхүй хөгжүүлэх, гар зүгшрүүлэх зураг, зурах будах, монгол үндэсний тоглоомууд бий. Мөн эмийн сан, амралтын хэсэг, ногоон булан зэрэг хүүхдэд хэрэгтэй, тэднийг хөгжүүлэх бүхнийг энэ өрөөнд цогцлоожээ.
Үүнээс гадна аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар зэрэг байгууллагууд хүүхдийн өрөөг гаргаж, тохижуулаад байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ