Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Дэд бүтцийн хүртээмжийн үнэлгээ хийх ажлын хэсэг байгуулагдлаа



Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар болон НЛМ Норвегийн тусламжийн байгууллагын “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил” төсөл хамтран дэд бүтцийн хүртээмжийн үнэлгээ хийх ажлын хэсэг байгуулах, ажлын төлөвлөлт хийх уулзалт зохион байгууллаа.
Уулзалтад аймгийн Засаг даргын орлогч С.Хонаев, ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ө.Хуралай, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Х.Анар, Норвеги улсын төлөөлөл, ХБХХ төслийн зөвлөх О.Жулиана, ХБХХ төслийн удирдагч Н.Сосорбарам, Баян-Өлгий аймгийг хариуцсан төслийн ажилтан Х.Нургүл болон бусад холбогдох байгууллагуудын мэргэжилтнүүд, төлөөллүүд оролцлоо.
Уг уулзалтад оролцогчид дэд бүтцийн хүртээмжийн үнэлгээ хийх ажлын хэсэгээ байгуулж, аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг сургууль, цэцэрлэг, төрийн үйлчилгээний байгууллагууд, эрүүл мэнд үйлчилгээний төвүүд, томоохон худалдаа үйлчилгээний объект, банк болон харилцаа холбооны операторын компаниудын дэд бүтцийн хүртээмжийн үнэлгээг тусгай аплкейшн ашиглан үнэлгээг гаргах юм.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийгмийн амьдралд оролцоход зөв оновчтой нийгмийн хамгааллын тогтолцоо болон дэд бүтцийн хүртээмжтэй орчинг бүрдүүлэх явдал чухал. НЛМ Норвегийн тусламжийн байгууллага нь хүртээмжтэй орчны талаарх нийгмийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, төрийн бодлого үйл ажиллагаанд тусгуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг чадваржуулах хэрэгцээ шаардлагыг үндэслэн  Баян-Өлгий аймагт байгууллагуудын хүртээмжийн үнэлгээ хийх сургагч багш нарыг бэлтгэжээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ