Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг төрд буцаан авахаар болжээ


Дөрөвдүгээр сарын 7-ны өдөр Дархан-Уул аймгийн иргэд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг төрд буцаан авах шаардлагыг Засаг дарга Б.Азжаргалд хүргүүлсэн байдаг. Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийг төрд буцаан авах шийдвэр гарсан талаар эх сурвалж мэдээллээ. Засгийн газрын хуралдаанаас "Кью Эс Си" компанийн Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг эзэмшиж буй концессын гэрээг зогсоохоор шийдвэрлэсэн гэнэ.

   Тус үйлдвэр нь 1990 оны дөрөвдүгээр сарын 14-нд Сайд нарын зөвлөлийн 160 дугаар тогтоолоор Монгол, Япон хоёр орны Засгийн газрын хоороныдын хамтын ажиллагааны гэрээний дагуу Дархан-Сэлэнгийн бүс нутгийн төмрийн хүдрийн орд газруудыг түшиглэн Дархан-Уул аймагт байгуулагдсан түүхтэй. Түүнчлэн 1994 онд ашиглалтад орсон байдаг.
Харин 2014 онд "Кью Эс Си" ХХК нь концессын гэрээгээр эзэмших болсон билээ. Тус компани нь Худал хөгжлийн банкны эзэн “Сахал” гэх Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий компани юм.
Энэ талаар бид эргэн мэдээллэх болно.скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ