Тус аймагт улсын олимпиадын хоёрын даваа эхэллээ гэж аймгийн БСУГ-аас мэдээлэв. 2021-2022 оны хичээлийн жилийн улсын олимпиадын хоёрын даваа Улиастай сумын лаборатори Чандмань-Эрдэнэ сургууль дээр математикийн судлагдахуунаар эхэллээ. Энэ удаагийн олимпиадыг аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Д.Түвшинжаргал ивээн тэтгэж байна. Олимпиадыг 6-12 дугаар ангийн суралцагч, багш гэсэн ангиллаар зохион байгуулж байгаа. Улсын олимпиадын хоёрын даваанд VI ангийн 23, VII ангийн 26, VIII ангийн 23, IX ангийн 24, X ангийн 30, XI, XII ангийн 21, нийт 138 суралцагч, 55 багш оролцож байна гэв.