“Этик” продакшны өргөн дэлгэцийн тав дах уран бүтээл Дорнод аймагт байрлалтай ураны уурхай Мардайн орд дахь түүхийг өгүүлэх юм байна.
Мардайн уурхай бол онц нууц зэрэглэлийн бүс байв. Тухайн цаг үед уурхайн гүнд, хортой хүнд хэсэгт ямар ч хамгаалалтын хувцас хэрэгсэлгүй ажилладаг цаазын ялтнууд нэг л сарын дотор амьсгал хураачихдаг учраас 2 сард нэг удаа шинэ хоригдлуудыг авчирдаг байсан гэдэг. Гэтэл тэр нэгэн өдөр буюу 1984 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр хоригдлууд бослого гаргаж, олон хүний амь эрсэдсэн аймшигт үйл явдал өрнөжээ. Чухам юу болсныг “Мардай” уран сайхны киноноос үзэж, нууц түүхийг хамт сөхөөрэй.
"Этик" продакшн энэхүү бүтээлээ гуравдугаар сарын 4-ний өдрөөс Монгол орон даяар, дэлхийн өнцөг булан бүрт амьдран суугаа монголчууддаа зориулан нээх гэж байна.
Хүн хамгийн ихдээ 2 сар л амьд байдаг гэх тэрхүү тамын шоронд болсон бослогын тухай нууц сэдвийг "Этик"-ийн залуус зоригтойгоор гаргаж ирж, уран сайханжуулж бүх кинотеатруудаар үзэгчдийн хүртээл болгоход бэлэн болжээ. Энэ бол улсын нууц, ярих битгий хэл асуух хориотой байсан сэдэв.