Монголын төмөр замчдын эвлэлийн холбооноос "Улаанбаатар төмөр зам” ХНН-д бугшсан гэмт үйлдлүүд, удирдах албан тушаалтнууд хууль бус замаар хэрхэн хөрөнгөжсөн талаар мэдээлэл хийлээ.
Тухайлбал "УБТЗ-ын Дотоод Аудитын албаны дарга Ж.Пунцаг Улаанбаатар төмөр замд 5 жил ажиллаад Ланд-200 машинтай болж хөрөнгөжсөн тул хууль, хяналтын байгууллагууд түүнийг шалгах ёстой гэж мэдэгдлээ. Мөн УБТЗ-ын удирдах албан тушаалтнуудыг аудитын байгууллагаас шалгаж, хэрхэн хөрөнгө чинээтэй болсныг тогтоох ёстой гэж үзэж байна” гэсэн юм.
УБТЗ-ын Дотоод Аудитын албаны дарга Ж.Пунцаг өмнө нь авлигын хэргээр Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байжсан. Мөн түүнийг хоёр жилийн өмнө Тагнуулын ерөнхий газрынхан баривчилж байсан удаатай. Үүгээр зогсохгүй Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын хяналт шалгалтын улсын ахлах байцаагчаар ажиллаж байх үедээ Ж.Пунцаг авлигын хэрэгт холбогдож байсан байна. Авлигын хэрэгт удаа дараа нэр холбогдож байсан Ж.Пунцаг албан тушаалаа ашиглан үндэслэлгүй хөрөнгөжсөн тул холбогдох хуулийн байгууллагууд шалгах ёстой гэж Монголын төмөр замчдын эвлэлийн холбооноос мэдэгдээд байна.