Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ковидын үзлэг хийх амбулаторийн тоог 12 болгож нэмэгдүүллээ



Нийслэлийн долоон дүүргийн 12 амбулаторид ковидын үзлэг хийхээр зохион байгуулалт хийлээ. Тодруулбал, энэхүү амбулаториудаар ковид туссан нь шинжилгээгээр батлагдсан иргэд үйлчлүүлэх бөгөөд рентген шинжилгээ өгөх боломжтой юм. Тус амбулаториуд ажлын өдрүүдэд 09:00-20:00 цаг, амралтын өдрүүдэд 10:00-15:00 цаг буюу уртасгасан цагаар ажиллана.
 
сонин mn
 
Мөн тус амбулаториудад хүүхдийн болон дотрын эмч ажиллах бөгөөд зөвхөн ковидоор өвдсөн нь батлагдсан өвчтөнүүдэд үйлчлэх учраас “улаан бүс”-д тооцогдох юм. Тиймээс ковидоор өвдсөн нь шинжилгээгээр батлагдаагүй болон шинж тэмдэг илэрсэн хүмүүс дээрх амбулаториудаар үйлчлүүлэх шаардлагагүй  гэдгийг мэргэжилтнүүд  анхааруулж байна. Мөн ковидоор өвдөөд эдгэрсэн хүмүүс дээрх амбулаториудаар үйлчлүүлэх шаардлагагүй юм. Харин шинж тэмдэг илэрсэн, өвдсөн байж болзошгүй иргэдийн хувьд юун түрүүнд Өрхийн эрүүл мэндийн төвд хандахыг зөвлөж байна.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ