Өдийгөөс нэг жилийн өмнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын ерөнхий боловсролын гурван багш сурагчдаа хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг гарсан байдаг. Тодруулбал, өнгөрсөн оны нэгдүгээр сарын 25-нд Мандал сумын хоёр, гурав, дөрөвдүгээр сургуулийн англи хэл, биеийн тамир, газар зүйн багш нар нийлж, ес, арванхоёрдугаар ангийн сурагч охидыг хүчирхийлсэн хэргээр саатуулагдаж байсан юм.
Тэгвэл сурагчаа хүчирхийлсэн гэх багш нарт шүүхээс ял оноожээ. Энэ талаар эх сурвалжаас тодруулахад “Сум дундын шүүхээр орж, шийдэгдсэн хэрэг. Багш нарт ял оноосон. Гэхдээ тэнсэн харгалзах уу, торгууль уу, биеэр эдлэх, хорих ял уу гэдгийг мэдэхгүй. Шүүхээс асуусан нь зүйтэй” гэлээ.
https://ergelt.mn/news/72/single/17312