Ховд аймгийн Жаргалант сумын Аравдугаар цэцэрлэгийн хамт олон сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд танхим ба гэр сургалт явуулж ирсэн. "Гэр цэцэрлэг"-т үйл ажиллагаа явуулахад тодорхой бэрхшээл, тулгамдсан хэд хэдэн асуудал байжээ.
Иймээс хүүхэд багачуудад тохилог орчинд сургуулийн өмнөх боловсрол олгох боломжийг өргөжүүлэх зорилгоор энэ жилээс “гэр”-ээ хурааж, шинэ байртай боллоо.
Энэхүү 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын өргөтгөлийг "Турлиахт" ХХК улсын төсвийн 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж, энэ сарын 8-ны өдөр хүлээлгэн өгөв.
Энэ ажлын үр дүнд гэр цэцэрлэгийг халж, цаашид тус цэцэрлэгийн 175 хүүхэд тохилог, аюулгүй орчинд сурч, хөгжих боломжтой болж байна гэж албаныхан онцоллоо.