Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

"Баялаг бүтээгч Баянхонгор" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ


Баянхонгор аймгийн эдийн засгийг сэргээн хөгжүүлж, тогтвортой хөгжлийг бий болгох “Баялаг бүтээгч - Баянхонгор”  хөтөлбөрийг аймгийн ИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаанаар хэлэлцүүлэв.
"Ковид-19" цар тахлын хор нөлөө, 2019-2020 онд тохиолдсон ган зудын уршгаар олон ААН, байгууллагын үйл ажиллагаа доголдон, зарим нь зогсож, малчдын орлого буурсан, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт зэргээс үүдэн иргэдээс гаргасан санал хүсэлтийг үндэслэн тус хөтөлбөрийг боловсруулжээ. Хөтөлбөр нь, цар тахлын үеийн хүндэрсэн эдийн засгаа сэргээх, ажлын байрыг нэмэгдүүлэн, иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх зорилготой бөгөөд стратегийн гурван зорилттой. Тодруулбал, импортыг орлосон, экспорт руу чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хөдөө аж ахуйн салбарт инновацыг нэвтрүүлж, кластерийн зохион байгуулалтад оруулах, төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааны менежментийг сайжруулах үндсэн зорилтуудын хүрээнд таван агуулгын 50 орчим ажил арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Олон шатны хурал, сонсголоор хэлэлцэж, төр хувийн хэвшил, иргэд талуудын харгалзах санал, хэрэгжих боломжийг тооцоолон холбогдох баримт бичгүүдтэй уялдуулан тус хөтөлбөрийг боловсруулжээ. Хөтөлбөрийн төлөвлөгөөг  хэлэлцэх үеэр төлөөлөгчдөөс зарим асуудалд сайжруулах саналыг гаргаснаар хуралдаанд оролцогчдын 80.6 хувь нь дэмжиж,  Баянхонгор аймгийн эдийн засгийг сэргээн хөгжүүлж, тогтвортой хөгжлийг бий болгох “Баялаг бүтээгч - Баянхонгор”  хөтөлбөрийг 2022-2024 онд хэрэгжүүлэхээр батлав.


скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ