Монгол Улсын 21 аймаг,есөн дүүргийн төлөөлөлболсон90 хүүхдийг оролцуулсан “Өсвөрийн парламент” хөтөлбөрамжилттай хэрэгжиж байна.Тус хөтөлбөрт Сэлэнгэ аймгийнАлтанбулаг сумын сурагч А.Онзул, Сант сумын сурагч Н.Энхжин, Сүхбаатар сумын сурагч Х.Хүслэн нарынгурвансурагч шалгаран оролцож байгаа ажээ. Эдгээр хүүхдүүдийгаймгийн ИТХ-ын дарга Б.Нарантуяа хүлээн авч уулзсан байна.
Уулзалтын хүрээнд“Өсвөрийн парламент” хөтөлбөртаймгаа төлөөлөн оролцож буй дээрх сурагчдадтогтвортой хөгжлийн зорилго, уур амьсгалын өөрчлөлт, хог хаягдал, агаарын бохирдлын эсрэг үеийнхэндээ ойлголт, мэдлэг өгөхөөс эхлээд үлгэрлэн дагуулахуйц бүтээлч ажил, санаачилгуудыг хэрэгжүүлэхэд аймгийн ИТХ хамтран ажиллах талаар амлалт бичигт гарын үсэг зуржээ.Өсвөрийн парламентын гишүүд аймгийн ИТХ-ын үйл ажиллагааны талаар болон бусад асуудлаар аймгийн ИТХ-ын дарга Б.Нарантуяагаас сонирхсон асуултаа асууж, хариулт авсанбайна.
Улс даяар хэрэгжиж буй энэхүү хөтөлбөрийн гол зорилго ньӨсвөр үеийнхэнд ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль тогтоох, шийдвэр гаргах үйл ажиллагааны талаар ойлголт өгч, тогтвортой хөгжлийн зорилго, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг мэдээллээр ханган шийдвэр гаргах түвшинд тэдний оролцоог дэмжихэд оршиж байна.