Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

АНУ “Ардчиллын төлөөх дээд хэмжээний уулзалт” зохион байгуулна



АНУ-ын эрх баригчид ирэх сард зохион байгуулахаар төлөвлөж буй “Ардчиллын төлөөх дээд хэмжээний уулзалт”-даа 110 улс орон, нутаг дэвсгэрийн удирдагчдыг урьжээ. Урилга илгээсэн орнуудын жагсаалтыг Төрийн департаментын цахим хуудсанд нийтэлсэн байна. Уригдсан орнуудын дунд Орос, Хятад зэрэг улс байхгүй байгаа бол БНХАУ өөрийн муж гэж үздэг Тайвань оролцогчдын тоонд оржээ. Жагсаалтад мөн Унгараас бусад Европын Холбооны бүх гишүүн орон багтсан бол Турк улсыг бас дээд хэмжээний уулзалтад уриагүй байна.

АНУ-ын эрх баригчид “Ардчиллын төлөөх дээд хэмжээний уулзалт”-ыг 12 дугаар сарын 9-10-нд цахим хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөжээ. Уг уулзалтад  улс орнуудын удирдагчид, хүний эрхийг хамгаалагчид, бизнес эрхлэгчид оролцох юм. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын зохион байгуулах гэж буй дээд хэмжээний уулзалттай холбогдуулан мэдэгдэл хийхдээ, ард түмэн, улс орнуудыг ардчилсан болон ардчилсан бус гэж хуваах зорилготой гэжээ. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ