Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Тойргоо бус Тасганы овоог манагч


Завханчууд ч УИХ-ын 2020 оны сонгуулиар буруу сонголт хийснийхээ горыг хүртэж байна даа. Хэдэн жил сураггүй байсан Гарьд Ц.Цэрэнпунцаг нь гэнэт гарч ирж, аймгаа хэдэнтээ тойрч, “усалгаа” хийсний хүчинд олон нийтийнхээ саналыг авч АНУ-аас Төрийн ордонд заларсан.
Гэтэл мань хүн төрсөн нутаг, сонгогдсон тойрогтоо анхаарал хандуулахын оронд Тасганы овоо орчимд Богд Зонховын цогцолбор хөшөө бариулна гээд 32 тэрбум төгрөг тусгуулчихсан явна. Бас манаргаж байгаа юм шүү.
Тэгээд ч зогсохгүй түүнийгээ ихэд нууцалж байхыг бодоход тийм ч цэвэр ариун “амьтан” биш бололтой. Яах вэ, хөөрхийг цагаан хоолтон болчихсон, буяны ажилд гараа сунгадаг зэргээр нутгийнхан нь буюу завханчууд хэлэх болсон. Гэвч өнөөх Ц.Цэрэнпунцаг нь нутагтаа очихоор хувилгаан дүртэй мэт болж, хотод ирэхээрээ татвар төлөгчдийн мөнгөөр туйлдаг нэгэн болж таарч байна.
Уг нь мань Ц.Цэрэнпунцагаас өөр хэн нэгэн байсан бол тус аймагт бүтэн жилийн төсөвт суулгасан 102.7 тэрбум төгрөгийг өсгөөд шаардлагатай бүтээн байгуулалт, үйл ажиллагаанд тусгах нь гарцаагүй байсан.
Зөвхөн тус аймгийн боловсролын салбарт л гэхэд ирэх онд 38.6 тэрбум төгрөг тусгагдсан байгаа нь өнөөх Богд Зонховыг бүтээх хөрөнгөтэй дүйж байгаа юм. Богд Зонховыг бүтээх гээд байгаа 32 тэрбум төгрөгөө Завхан аймагт төсөвлөсөн бол дунджаар 12 сургууль эсвэл цэцэрлэг барих боломж нээлттэй байсан.
Харамсалтай нь харьд удсан Ц.Цэрэнпунцаг нь нутагтаа бус Тасганы овоог л тахиж, түүнд хөрөнгө оруулахыг хүссэн нь энэ.
https://erennews.mn/article/51299
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ