Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Улсын болон орон нутгийн төсөвт 10,8 тэрбум төгрөг төвлөрүүлжээ



Сүхбаатар аймгийн Татварын хэлтэс 2020 онд улс, орон нутгийн төсөвт 10 тэрбум 842,9 сая төгрөг, 2021 оны 4 дүгээр сарын байдлаар 4 тэрбум 793,2 сая төгрөгийг төвлөрүүлжээ. Хэдийгээр жил дамнан цар тахлын хүнд хэцүү нөхцөлд байсан ч Сүхбаатар аймгийн татвар төлөгчид улс, орон нутгийнхаа эдийн засагт бодитой хувь нэмэр оруулсан гэдгийг аймгийн Татварын хэлтсийн дарга Д.Мөнхбаяр онцлов.
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг татвар төлөгчдийн өдрүүд тохиож байна. 22 дахь удаагийн энэхүү арга хэмжээг “Таны төлсөн татвар тахлыг давах дэм” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ хүрээнд Сүхбаатар аймгийн Татварын хэлтэс шилдэг татвар төлөгчдөө шалгаруулснаа танилцуулав.  
"Цайртминерал" ХХК 1 тэрбум 183,3 сая, "Дөрвөлж" ОНӨҮГ 902,6 сая, аймгийн Нэгдсэн эмнэлэг 346 сая, Хилийн цэргийн 0146 дугаар анги 269,4 сая, Хаан банк 264,2 сая төгрөгийг тус тус төлсөн амжилтаараа эхний байруудад шалгарчээ.
Мөн цар тахлын үед эдийн засгийн тогтвортой байдлыг хангах үүднээс татвар төлөгчдийн үйл ажиллагааг дэмжиж өнгөрсөн онд аймгийн хэмжээнд 173 ААН-д 301,6 сая, 738 иргэнд 357 сая төгрөгийн хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдлүүлсэн байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ