Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ноён сумын төвд анх удаа хатуу хучилттай авто зам тавилаа



Өмнөговь аймгийн Ноён сумын төвд анх удаа хатуу хучилттай авто зам тавилаа. Ноён суманд үйл ажиллагаа явуулдаг "Тера Энержи" ХХК, "Хур Эрдэнэ Баялаг" ХХК-иуд аймгийн Засаг дарга, сумын Засаг дарга нартай байгуулсан гурвалсан гэрээний хүрээнд энэхүү бүтээн байгуулалтыг хийлээ. Энэ сарын 10-нд болсон уг замын нээлтэд ИТХ-ын дарга, тус сумаас ИТХ-д сонгогдсон төлөөлөгч Б.Бадраа, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж нар оролцлоо. 

1,3 км автозамыг барьснаар сумын төвийн тоосжилт багасахаас гадна иргэдийн эрүүл аюулгүй амьдрах орчин бүрдэж байгаа юм. Уг бүтээн байгуулалтыг "Замын Бетум" ХХК гүйцэтгэсэн байна.Ташрамд Ноён сум нь 1923 онд байгуулагдсан, аймагтаа анхны сумдын нэг юм. Улаанбаатар хотоос 800 км, Даланзадгад хотоос 216 км-т оршдог бөгөөд баруун талаараа өөрийн аймгийн Гурвантэс сум, хойд талаараа Сэврэй сум, зүүн талаараа Баяндалай сум, урд талаараа БНХАУ-тай тус тус хиллэдэг.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ