Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л. Энх-Амгалан Ховд аймагт ажиллав



УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л. Энх-Амгалангаар ахлуулсан ажлын баг энэ сарын 23-ндХовд аймагт ажиллав.
Энэ үеэр боловсролын байгууллагын багш, ажилтны төлөөлөлтэй уулзалт хийлээ. Уулзалтын хүрээнд 2021-2022 оны хичээлийн жилийн онцлог, УИХ-д өргөн барьсан боловсролын багц хуулийн төслийн гол өөрчлөлт, Ховд аймгийн боловсролын салбар дахь хөрөнгө оруулалт гэх сэдвээр албаныхан мэдээлэл хийв. 
Багш, ажилтнуудын зүгээс суурь цалинг нэмэгдүүлэх, цахим шилжилттэй холбогдуулан компьютерийн хүртээмжийг өргөжүүлэх, орон нутагт ясли ажиллуулах боломж бүрдүүлэх, сургуулийн орчин нөхцөлийг сайжруулах зэрэг хэд хэд саналыг салбарын сайд, УИХ-ын зарим гишүүдэд уламжиллаа.
Ховд аймаг нь цэцэрлэг, сургууль, коллеж, их сургууль гээд боловсролын бүх шатны байгууллагатай. Аймгийн хэмжээнд 25 сургуульд 20 мянга гаруй сурагч суралцаж, 1800 гаруй багш, ажилтан ажиллаж байна.  
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ