Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

151 дүгээр сургуульд хяналт шалгалт хийлээ

Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд шинээр ашиглалтад орсон 151 дүгээр ерөнхий боловсролын лаборатори сургуульд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийлээ. Тус сургууль нь Онцгой комиссын 02 дугаар албан даалгавар, Шадар сайд, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, шинжлэх  ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын “Хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх зарим арга хэмжээний тухай” №78, 149, а/164, а/14, а/391 дүгээр хамтарсан тушаал, Боловсрол, Шинжлэх ухааны сайдын А/17, эрх бүхий байгууллагаас гаргасан түр журмын хэрэгжилтийг ханган,  Коронавируст халдварт  COVID-19-аас урьдчилан сэргийлэх бэлтгэл бэлэн байдал, дотоод хяналтын үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангаж, мэргэжлийн байгууллагаар халдваргүйжүүлэлт хийлгэжээ.
Ийнхүү багш, хүүхдүүдийн гар угаах нөхцөлийг бүрдүүлж, ариун цэврийн өрөөнд гар угаах шингэн саван, гар арчих цаасан халдваргүйжүүлэх уусмалыг байршуулан сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаа явуулах бэлтгэл ажил хангагдсан гэж дүгнэжээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ