Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Цэцэрлэгийн үйл ажиллагаа ирэх долоо хоногт эхэлнэ



Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааг ирэх долоо хоногийн даваа гаргаас эхлүүлнэ гэж Ховд аймгийн Онцгой комисс шийдвэр гаргалаа. 
Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан халдвар хамгааллын дэглэм, холбогдох журмыг мөрдөх замаар энэ сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд бэлтгэл хангах үүрэг чиглэлийг Боловсролын газар болон цэцэрлэгүүдэд өгсөн байна.
Мөн бага насны хүүхдүүд халдвар авч, өвчлөл нэмэгдэж болзошгүй учраас нэгдсэн эмнэлэг болон сумдын Эрүүл мэндийн төвд хүүхдийг хэвтүүлэн эмчлэх бэлтгэл, бэлэн байдлыг хангахаар болжээ.
Үүнээс гадна оношлуур, шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэх, сургуулийн насны хүүхдийг улирлын томуугаас урьдчилан сэргийлэх вакцинд хамруулах ажлыг эрчимжүүлж ажиллахаар болсон гэж ЗДТГ-аас мэдээлэв.  
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ