Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Цээл суманд ургац хураалт 16 хувьтай байна



Төв аймаг төмс, хүнсний ногоо, үр тариагаараа аймгийнхаа төдийгүй Улаанбаатар хотын хүнсний хэрэгцээг бүхэлд нь хангах хөрсний шим тэжээл арвин төвийн бүс нутаг юм. Баруун хойд бүс нь голдуу тариалангийн бүс нутаг байдаг бөгөөд энэ удаад тариалангийн гол цэг Цээл сумын цаг үеийн нөхцөл байдлыг тус сумын  Засаг дарга Б. Төрбатаас тодрууллаа.

Цээл сум нь 36 мянган га тариалан эрхлэх боломж бүхий эргэлтийн талбайтай түүнээс энэ жилийн хувьд улаан буудай 13 мянган га-д, тэжээлийн ургамал 5400 га-д, тосны ургамал 5400 га-д, төмс, хүнсний ногоо 64 га- д тус тус тариалалт хийсэн.
Зуны улиралд дулааны баланс дутаж байсантай холбогдуулан ургац хураалт оройтож, одоогийн байдлаар 16 хувьтай байна. Гэсэн  хэдий ч тариагаа цаг хугацаанд нь хурааж авах, технологийн өөр шийдлүүдийг гаргах, ангилах зэрэг ажлуудыг хийснээр 23 аж ахуйн нэгж, 18 иргэн үр тариа хураалтад оролцож байна. Цээл сумын хувьд улсдаа тэргүүлдэг нэг онцлог бүхий зүйл нь хадлан байдаг. Хадлангийн 215 салаатай бөгөөд энэ жил 56 иргэн, аж ахуй нэгж 54 мянган тн ногоон өвс, хадлан тэжээл бэлтгэжээ.

-Өвс, тэжээлийг сумандаа хэдэн төгрөгөөр худалдаалж байгаа вэ? Төв аймгийн тал хээрийн сумдад үнийн дүнгийн уян хатан нөхцөл болоод бараа бүтээгдэхүүний солилцоо санал болгож байгаа юу?
-Ногоон өвс газар дээрээсээ 6000 төгрөг, ногоон тэжээлийг 8000 төгрөгөөр худалдаж эхэлж байна. Аймгийн ИТХ-аас тал хээрийн сумдтай гэрээ хийх бодлого барьж, 50 мянган боодол ногоон тэжээлийг 4000 төгрөгөөр тал хээрийн сумдад худалдсан. Энэ ханш нь тариалалтад хэрэгтэй үрийн өртгөөр худалдаалж байна гэж ойлгож болно.
-Цээл сум тариалангийн бүс нутаг хэдий ч мал аж ахуйг хослуулдаг шүү дээ. Малчдын өвөлжилтийн бэлтгэл ажил хэдэн хувьтай хангагдаж байна вэ?
-Цээл суманд энэ жилийн хувьд 165000 мал өвөлжих тоон мэдээлэлтэй байна. Малчид өвс, тэжээлээ 90 хувьтай базааж байгаа бөгөөд 10-р сарын 10-ны өдөр гэхэд 100 хувь бүрэн хангах төлөвлөгөөтэй байна.
-Сумын төвийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар?
-Төсөвт байгууллагууд төвлөрсөн халаалтад холбогдож 100 хувь өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангасан бөгөөд нэгдсэн халаалтыг “Ану сервис” ХХК хариуцаж байна. Одоогийн байдлаар 30 хоногийн түлшний нөөцөө бэлтгэсэн байгаа. Сумын өвөлжилтийн бэлтгэл ажил 80 гаруй хувьтай байна гэж харж байна.
-Коранавирусний нөхцөл байдал Цээл суманд хэр байна вэ?
-Цээл суманд нийтдээ 85 тохиолдол батлагдаж, 74 иргэн эдгэрсэн. Ерөнхий боловсролын сургуулийн 8 багш өвдсөн учраас 14 хоногийн хугацаатай сургалтыг цахим хэлбэрт шилжүүлсэн, мөн цэцэрлэгийн 3 багш өвдөж, 7 хоног цахимаар хичээллэж байгаад эрсдэлийн үнэлгээгээр дунд эрсдэлтэй байсан тул танхимаар үргэлжлүүлэн хичээллүүлж байна. 


скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ