Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Цэвэрлэх байгууламжуудын нөхцөл байдлын талаар ярилцав

Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар ахуйн болон урьдчилан цэвэрлэх байгууламжийн нөхцөл байдлын талаар хэлэлцэж, Арвайхээрт ашиглаж байсан хуучин цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанд дүгнэлт гаргах ажлын хэсгийг томилохоор боллоо.
Аймгийн хэмжээнд хэвийн үйл ажиллагаатай 7, удахгүй ашиглалтад орох 4, нийт 11 цэвэрлэх байгууламж байгаа бол урьдчилан цэвэрлэх байгууламж барих шаардлагатай 9 аж ахуйн нэгж байна.
Хуучин ашиглаж байсан цэвэрлэх байгууламжууд стандартын шаардлага хангахгүйгээс биологийн бүрэн цэвэрлэгээ хийж чаддаггүй бол сүүлийн жилүүдэд шинээр барьсан цөөн тооны цэвэрлэх байгууламж харьцангүй стандартын түвшинд ажилладаг. Томоохон үйлдвэрүүд анх ашиглалтад орохдоо дэргэдээ цэвэрлэх байгууламж барих шаардлагатай байдаг ч одоогоор ноосны, махны үйлдвэрүүд, Ханхужиртаас бусад рашаан сувилал цэвэрлэх байгууламжгүй ажилласаар байгааг аймгийн МХГ-ын улсын байцаагч Н.Хишигт хэллээ.
Цэвэрлэх байгууламжуудын хэвийн ажиллагааг өдөр тутам хянах, ялган авсан лагийг МХГ-ын хяналтын итгэмжлэгдсэн лабораторийн нян судлалын шинжилгээнд тогтмол хамруулж, цаашид газар тариаланд бордоо болгон ашиглах шаардлагатай байгааг хурлын үеэр онцлон ярилцлаа.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ