Замын-Үүд сумын Онцгой комиссын шийдвэрээр Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын хор уршгийг арилгах, эрүүл бүс болох зорилгоор сум доторх хөдөлгөөнд өчигдөр буюу 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн цагийн хязгаар тогтоожээ.
Тодрулбал тус суманд 20:00-06:00 цагийн хооронд 10 хоногийн хугацаатайгаар явган зорчигч болон авто машины хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон байна. Улмаар Замын-Үүд сумын төрийн байгууллагын 165 алба хаагч гудамж, талбай, олон нийтийн газарт хөдөлгөөний хязгаарлалт, хорио цээрийн дэглэмийг сахиулан үүрэг гүйцэтгэж эхэллээ.