Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Дэлүүн суманд очиж худалдаа хийхийг тодорхой бус хугацаагаар хориглов

Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг дарга А.Нурбек өнөөдөр “Хорио цээрийн дэглэмийг чангатгах тухай” 90 дугаар захирамж гаргалаа.

Тус суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарч, тархалтын хүрээ нь нэмэгдэж, өнөөдрийн байдлаар 9, 12 дугаар багт 85 тохиолдол бүртгэгдээд байна.

Иймд халдварыг таслан зогсоох, дамжин тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор сумын Засаг даргын дээрх захирамжаар Өлгий болон бусад сумаас ирж худалдаа наймаа хийхийг тодорхой бус хугацаагаар хоригложээ.

Түүнчлэн багуудын дунд болон бусад чиглэлд зайлшгүй шаардлагаар зорчих хүн, тээврийн хэрэгсэлд хяналт тавьж, бүртгэл хөтөлж, ариутгал халдваргүйжүүлэлт хийхийг хяналтын цэгийн ахлагч нарт үүрэг болгосон байна. 

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ