Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Коронавирусний халдвар 70 тохиолдолоор нэмэгдлээ



Энэ сарын 02-ны байдлаар Өмнөговь аймагт коронавирусний халдвар 70 тохиолдолоор нэмэгдлээ. Аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-н дарга Т.Дөлбаяр "Аймгийн Онцгой комиссын зүгээс хөдөлгөөнийг хязгаарлахгүй, хөл хорио тогтоохгүй, нийгмийн байдлыг тогтвортойгоор цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан хэвийн байлгах тал дээр анхаарлаа төвлөрүүлж байна. Улсын Онцгой комиссын шийдвэрээр тодорхой хугацаанд Өмнөговь аймагт зорчих хөдөлгөөнийг үргэлжүүлэн хязгаарласан" гэлээ. Мөн тэрээр мэдээлэл өгөх үеэрээ иргэд өөрсдөө хариуцлагатай байхын анхаарууллаа. "Коронавирусний халдвар аймагт орж ирснээс хойш нэг ч халдвар илрээгүй Булганд суманд 3-хан хоногийн дотор 30 гаруй тохиолдол илэрсэн нь тухайн тахал ямар хурдтай тархах аюултайг харуулж байна" гэсэн юм. Энэ сарын 02-ны байдлаар Даланзадгад-26, Номгон сум -3, Булган сум-4, Баян-Овоо-3, Цогтцэций сум-15, Ханбогд сум-1, Гурвантэс сум-1 тохиолдол бүртгэгдээд байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ