Цагаан хад суурьшлын бүсэд зөвшөөрөлгүй ирсэн дөрвөн иргэнийг хуулийн дагуу арга хэмжээ авчээ. Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах Цагаанхад суурьшлын бүсэд ирэх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн ажилчид Цогтцэций суманд 14 хоног тусгаарлалтанд байгаа юм. Харин зөвшөөрөлгүй, хулгайн тээврээр ирсэн иргэдэд холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллаж байна. Өнгөрсөн өдрүүдэд зөвшөөрөлгүй Цагаан хадруу нэвтэрсэн 4 жолоочид Зөрчлийн хэрэг нээн шалгаж, Шүүхээр шийдвэрлэн торгох арга хэмжээ авч буцаасан гэж аймгийн Онцгой комиссоос мэдээллээ. Иймд зөвшөөрөлгүй буюу хулгайн тээврээр тус бүсрүү нэвтрэхгүй байхыг анхааруулж байна.