Цагаан хад суурьшлын бүсэд 1500 хүнийг дархлаажуулах ажлыг эхлүүллээ. Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах Цагаан хад буюу Гашуун сухайт боомтын наад талын суурьшлын бүсэд ажиллаж амьдардаг иргэдийг коронавируснээс урьдчилан сэргийлэх вакцинд хамруулж байна. Уг дархлаажуулалтын ажил энэ сарын 5-7-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд аймгийн ЭМГ-ын мэргэжилтнүүдээс гадна Ханбогд, Цогтцэций сумаас 2 баг ажиллах юм. Дархлаажуулах ажлын хэсгийн байр, ажиллах нөхцөл бусад зардлыг “Монпорд", “Урчууд отго" ХХК-ууд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд шийдвэрлэн өгч байгаа ажээ.