Сүүлийн 24 цагийн байдлаар Дорноговь аймгийн хэмжээнд “Ковид-19” халдварын батлагдсан тохиолдол 18 бүртгэгдэж, өссөн дүнгээр 485 тохиолдол боллоо.
Улаанбаатар хот, хөдөө орон нутаг, бусад газраар зорчиж ирсэн иргэдээс халдвар нэмэгдэж байгаа тул халдвар хамгааллыг сайтар сахиж, гэртээ ирэхдээ гэрийн хяналтад долоо хонож өөрийн эрүүл мэнддээ хяналт тавихыг албаныхан анхаарууллаа.
Энэ оны наймдугаар сарын байдлаар урьдчилан сэргийлэх вакцины нэгдүгээр тунд 49418, хоёрдугаар тунд 44675 хүнийг хамруулаад байна.