Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

МЗХ "Амь нэг" үндэсний хөдөлгөөн эхлүүллээ

 
Монгол Улсын нийслэл дүүрэг, аймаг сум бүрт салбар нэгжтэй Монголын Залуучуудын Холбооноос “Амь нэг” үндэсний хөдөлгөөнийг зарлан эхлүүлж байна. Энэхүү хөдөлгөөнөөр дэлхийн нийтийн цар тахал Ковид-19 ыг өвчлөл, нас баралтыг бууруулахад залуучуудын оролцоог илүү идэвжүүлж, тодорхой үр дүнд хүрэхээр зорилт тавьж байгаа юм байна.
Хөдөлгөөний хүрээнд залуучуудын дуу хоолойг илүү идэвхжүүлэн олон нийтэд үнэн зөв мэдээллийг олон талт хэлбэрээр хүргэх,  Монгол Улсын Засгийн газар, УОК, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжин ажиллах бөгөөд улаан бүст ажиллаж буй эрүүл мэндийн салбарын залуучуудын онлайн бүртгэл явуулах, халдварт өвчний улаан бүст ажиллаж буй эрүүл мэндийн салбарын залуучуудад тулгамдаж буй асуудлыг сонгож, шийдвэрлүүлэх зорилгоор онлайн форум, уулзалт зохион байгуулах гэх мэт үе шаттай арга хэмжээнүүдийг зохион байгуулах юм байна.
Мөн цар тахлын хүрээнд хамгийн их хүндрэл бэрхшээл учруулж буй, яаралтай шийдвэрлэх ёстой асуудлуудаар олон нийт, залуучуудын дунд санал асуулга явуулж шийдвэрлэх зорилт дэвшүүлж байна. Ийнхүү асуудлыг шийдэхийн тулд МЗХ олон нийтийн дунд хандивын аян зохион байгуулж, цугларсан хандивын хөрөнгөөр нэн тэргүүнд шаардлагатай ажлуудыг хийх юм байна.
Үүнээс гадна олон нийтийн дунд мэдээ мэдээлэл түгээх, залуучууудыг уриалан дуудах, шинэ санаа дэвшүүлэх, эмч, эмнэлгийн ажилтнууддаа дэмжлэг үзүүлэх, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах гэх мэтчилэн олон ажил хийхээр төлөвлөөд байгаа. Эдгээр нь энэ жил тохиож буй Монголд залуучуудын байгууллага үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ой хүрээнд хийж буй ажлуудын нэг хэсэг аж.
“Хамтдаа хичээцгээе” уриатайгаар орон даяар зохион байгуулагдах “АМЬ НЭГ” залуучуудын хөдөлгөөн хоёр сар үргэлжилнэ.
Залуу хүн та ч бас энэ аянд идэвхтэй оролцож, амь нэг байж, хамтдаа аюулт өвчнийг давцгаая.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ