Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилтой ярилцлаа.
-Тун саяхан“Монгол Улсын шилдэг аймаг”-ийн шагналаа гардан авсан танд баяр хүргэе. Сэлэнгэ аймаг шилдэг болоход нөлөөлсөн хамгийн том үзүүлэлт юу байв. Энэ тал дээр аймгийн Засаг даргын хувьдхэрхэн дүгнэж хэлэхсэн бол?
-21 аймгаасаа ажил үйлсээрээ тэргүүлсэнучраасШилдэг аймаг боллоо.Манай аймаг Засгийн газрын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлж, ирсэн үүрэг даалгаврыг биелүүлэнзөв зохистой арга хэмжээнүүдийгавчхэрэгжүүлсэн. Ийм ч учраасшилдэг аймаг гэсэн эрхэм хүндтэй нэр төрийг оллоо. Энэ бол аймгийн нийт иргэдийн хичээл зүтгэл, төрийн албан хаагчдын маань нэг баг болж ажиллаж байгаагийн илэрхийлэл гэж бодож байна.
-Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг дангаараа хариуцдаг өндөр үүрэг хүлээсэн гэдгээрээ Сэлэнгэ онцлогтой аймаг. Энэ салбарын ажил үйлс ч үүнд нөлөөлж байгаа болов уу. Энэ жилийн хувьд хичнээн га-д тариалалт хийв?
-Тийм шүү.Манай аймаг онцлогтой. Улсын хэмжээний үр тарианы 50 хүртэлх хувийг, төмс хүнсний ногооны 40 хүртэлх хувийг дангаараа хангаж байгаа. Стратегийн ач холбогдолтой аймаг. Улсын нийт хүн амынхаа гурил будааны 50 хүртэлх хувийг дангаараа хангаж байгаа энэ аймгийг удирдаж байгаагаараа ч би бахархаж явдаг. Мэдээж, шилдэг аймаг гэдэг шагналыг авч байгаад газар тариалангийн хүчин зүйл зайлшгүй холбоотой. Манай аймаг бол газар тариалангийн бүс нутаг. Засгийн газраас албан ёсоор тогтоочихсон бүс нутаг. Үүнийг дагаад бэлчээрийн мал аж ахуйгаас эрчимжсэн мал аж ахуй руу орж байгаа ганц аймаг. Аймгийн 17 сумаас16 сум нь Засгийн газрын тогтоол шийдвэрээр эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн бүс нутаг гэж зарлагдсан байгаа.
Энэжил эргэлтийн 300 мянган га-гаасаа 180 мянган га-д тариалалт хийгээд байна.
-Сэлэнгэ аймаг шилдэг аймаг болж бусдыгаа хошуучилсан томоохон үзүүлэлтийн нэг бол яалт ч үгүй төрийн албан хаагчдын орон сууцны асуудал байх гэж бодож байна?
-Тиймээ. Үүнийг би Сэлэнгэ аймгийн манай баг, удирдлагын нэг том ажил гэж боддог. Бид Монгол Улсын хэмжээнд анх удаагаа банкны урьдчилгаагүйгээр, банкинд хүү төлөхгүйгээр төрийн албан хаагч байртай болох боломжийг бүрдүүлсэн. Эхний ээлжинд120 айлыг орон сууцтай болгоод байна. Миний хувьд үүнийг зөвхөн эхлэл гэж харж байгаа. Цаашдаа 1200 өрхийг орон сууцанд ийм аргаар оруулах маш том зорилт тавиад явж байна. Энэ санаа юунаас гарсан бэ гэхээр төрийн албан хаагч боловсон хүчнээс гарч ирсэн. Ялангуяа Сэлэнгэ аймагт эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа нарийн мэргэжлийн эмч нар маань орох орон байхгүй. Ихэнх нь айлын хажуу өрөө хөлсөлдөг байсан.Бид үүнээс санаа авч хөрөнгө мөнгө босгоод банкаар дамжихгүйгээр 50 сая төгрөгийн байранд орсон бол долоон жилийн дотор тухайн50 сая төгрөгийг хувааж төлөөд өөрийн болгох боломжийг санал болгосон. Монгол Улсын хэмжээнд анх удаа ийм санаачилга гаргаж, нэвтрүүлж чадсан. Хэдийгээр 120-хон айлын орон сууцыг шийдсэн сонсогдож байгаа боловч үүний цаана ам бүлийнх нь олон хүн бий. Төрийн албан хаагчид тогтвор суурьшилтайажиллах боломж нөхцөл бүрдэж байгаа.
-Анх ковид орон нутагт тархсан гэдгээрээСэлэнгэ аймагцоллуулаад авсан. Тухайн үед хүндхэн байсан. Гэвч аймгийн удирдлагын баг, аймгийн Онцгой комисс маш сайн ажиллаж хумьж чадсан шүү дээ.Одоо нөхцөл байдал ямар байна вэ?
-Монгол Улсад КОВИД-19 цар тахал зөөвөрлөгдөж орж ирснээс хойш Сэлэнгэ аймаг эхнээс нь тэмцэж, зүтгэсэн. Одоо ч зүтгэсээр байгаа. Төрийн албан хаагчид, эрүүл мэндийн салбар, мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой гээд бүгд эрвийх дэрвийхээрээ ажиллаж байна. Манай баг бас маш их хүч болж бидний урьдчилан сэргийлж байгаа ажил дээр нэгдэн ажиллаж байгаа. Засгийн газраас Сэлэнгэ аймгийг шилдгээр зарласан нь энэ хамтын үйл ажиллагааг дэмжсэн ажил боллоо гэж миний хувьд харж байгаа. Төрийн албан хаагчид маань аймагт коронавирус анх гарснаас хойш ёстой өдөр шөнөгүй, нойргүй зүтгэж байна. Одоо ч бид 24 цагаар жижүүрлээд ажиллаж байна. Манайх 17 сум, зургаан тосгонтой. Мэдээж аймгийн Онцгой комисс, сумын Онцгой комисс дангаараа энэ аюулт цар тахлыг дийлэхгүй. Иргэд маань ч маш сайн ухамсартай байгаа. Тийм болохоор өнөөдөр бид өдий зэрэгтэй аваад явж байгаа гэж бодож байна.
Бидний хувьд гэрээр эмчлэх гэдэг асуудал байхгүй гэж үзэж байгаа.
Сумдын бүсийн төвүүд дээрээ КОВИД-19-ийн эмчилгээний тасгуудыгнээсэн. Нэлээд хэдэн сумандаа аль бололцоотой стандарт хангаж байгаа байр сав, эрүүл мэндийн төвүүдийг ашиглаад нээлээ. Тэгэхээс ч өөр арга байхгүй. Салбарын яамнаас бид чиглэлээ авсан. Түүнээс биш бид дангаараа мэдэж тэр өвчинтэй тэмцэнэ гэж байхгүй. Засгийн газар, Улсын онцгой комиссоос ямар бодлого шийдвэр гарч байна түүний дагуу алдаа дутагдал гаргахгүй ажиллах ёстой гэдэг үүднээс ажиллаж байна. Мөн аймгийнхаа Нэгдсэн эмнэлэг дээр бид бусад аймгаас анхлан ковидын эмчилгээний тасгийг нээсэн.
Түүнийгээ дагаад эрчимт эмчилгээний тасаг байх ёстой гээд аймгийн ИТХ-аараа хэлэлцүүлж мөн эрчимт эмчилгээний тасгийг нээсэн. Өнөөдөр нөхцөл байдал амаргүй байна. Тийм болохоор иргэд маань ч өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй шүү гэдгийг уриалъя. Төрөөс чадлаараа ажиллаж байгаа, гэхдээ иргэд маань олон хүн цуглаж байгаа газарт аль болох очихгүй байх, хамгийн гол нь хүүхдүүд вакцинд бүрэн хамрагдаагүй учраас хүүхдүүдээ эрсдэлд оруулах вий гэдэг тал дээр маш их анхаараарай. Энэ талаарх мэдээллийг ч бид иргэддээ тогтмол өгч байгаа. Ядаж хүн хооронд хоёр метр зайгаа бариад, амны хаалтаа байнга зүүгээд, гараа ариутгаад, олон хүнтэй газар очихгүй байх юм бол бид энэ өвчнийг хумих бүрэн боломжтой гэж харж байгаа.
-Таны бүрэн эрхийн үед аймгийн 90, Ардын хувьсгалын 100 жилийн түүхт ой тохиож байна. Гэвчэнэ жилцар тахлын нөхцөл байдлын улмаасУлсын наадмыг тэмдэглэхгүй байх шийдвэр гарлаа.Таны байр суурь?
-Сэлэнгэ аймгийн 90 жилийн ойг, Ардын хувьсгалын 100 жилийн ойтой цуг давхцаж хийх гэж байсны хувьд хүлээлт их байсан. Бид ч аймгийн ИТХ-аараа 90 жилийн ойгоо долоодугаар сарын 22, 23-ны өдөр хийнэ гээд хугацааг нь заачихсан, ИТХ-аараа баталчихсан байлаа. Мэдээж бид Засгийн газрын шийдвэрийг дагана. Манай аймгийн хувьд эхнээсээ аймаг, сумдад наадам хийхгүй, баяр наадам тэмдэглэхгүй гэсэн байр суурьтай байсан. Яагаад гэвэл бид дэлхий дийлэхгүй байгаа цар тахалтай тэмцэж байгаа. Түүнээс биш тэмдэглэнэ гэж үзэх юм бол аймгийн маань түүхт 90 жилийн ой энэ жил тохиож байгаа.
Мөн Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиож байна. Сэлэнгэ аймаг Ардын хувьсгалын өлгий нутаг. Сэлэнгийн олон партизан цэргүүд хувьсгалд оролцож байсан түүхтэй. Дээрээс нь манай аймагт болгоомжлох зүйл нь авто замын Алтанбулаг, төмөр замын Сүхбаатар гээд хилийн хоёр том боомт байна. Ерөөсөө манай оронд бараа бүтээгдэхүүн, хүнсний гол урсгал орж ирдэг боомт гэвэл Замын-Үүд тэгээд Сэлэнгэ аймгийн энэ хоёр боомт шүү дээ. Үүнийг тооцоолоод бид анхнаас нь халдвараас хамгаалж, хичээж ажилласан. Энэ бүх ажлынхаа үр дүнг наадам, баяр цэнгэл гээд унагачихаж болохгүй. Миний хувьд наадам бол ямар нэгэн уралдаант шалгаруулалт, тэмцээн биш гэж боддог. Тийм болохоор дэлхий нийтээрээ тэмцэж байгаа өвчинтэй бид аль болох хариуцлагатай тэмцэж дараад авах юм бол энх сайхан цаг удахгүй ирнэ. Иймээс 90 жилийн ойгоо түр хойшлуулаад, магадгүй дараа жил 91 жилийн ойгоороо хийсэн ажилтай, хэлэх үгтэй үргэлжлүүлээд явж болно. Хамгийн гол нь цар тахлын тархалт их байгаа энэ үед наадам хийж болохгүй.