Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Дундговь, Өвөрхангай, Увс аймаг вакцинжуулалтаар сүүл мушгиж явна


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улсын онцгой комиссын Шуурхай штабын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэрээ өнөөдөр 15.00 цагаас бүх аймгийн Засаг дарга нартай цахим хурал хийхээр төлөвлөж байгаагаа хэллээ. Аймгийн Засаг дарга нартай вакцинжуулалтын асуудлаар санал солилцох юм байна. 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Өмнөговь, Дорногавь, Сүхбаатар аймаг вакцинжуулалтаар тэргүүлж явна. Харин Увс, Өвөрхангай, Дундговь аймагт дархлаажуулалт удаашралтай байна. Улаанбаатарт ойрхон Дундговь аймгийн хувьд хариуцлагагүй байна. Алслагдсан аймгуудыг ойлгож байна. Вакцин татан асвалтаас эхлээд асуудал байгаа байх. Вакцинжуулалтаа удаашруулсан аймгуудын хариуцлагын асуудлыг ирэх жилийн төсвийн хөрөнгө оруулалттай уях хэрэгтэй. Адилхан боломж олгож байхад яагаад ийм ялгаатай байдаг юм бэ. Зайлшгүй хариуцлага тооцох асуудал үүснэ" гэлээ. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ