Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хилийн бүс орчмын асуудлаар цахим уулзалт хийв

Уул уурхайн экспортыг нэмэгдүүлэх, хилийн бүсийн ариутгал халдваргүйтгэлийг боловсронгуй болгох талаар санал солилцлоо. Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод суугаа ерөнхий консул С.Батхуяг нар Өмнөговь аймгийн Онцгой комиссын Шуурхай штабын бүрэлдэхүүн болон "Оюу толгой" ХХК, "Эрдэнэс Тавантолгой" ХК, “Тавантолгой” ХК, “Энержи Ресурс” ХХК-ийн удирдлагуудтай цахим хурал хийлээ.
Энэ үеэр аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Р.Сэддорж цаг үеийн байдлыг танилцуулж, элчин сайд болон ерөнхий консулын зүгээс уул уурхайн компаниудыг аймгийн Онцгой комиссын шийдвэр зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллахыг анхааруулсан юм. Хоёр улсын хоорондох худалдаа, харилцан итгэлцэл, ээлж солилцох ажилчдын дархлаажуулалт, халдвар хамгааллын асуудалд онцгойлон анхаарахад талууд байр сууриа илэрхийллээ.  Цахим уулзалтаар нүүрс тээврийн машинуудыг бүтэн ариутгадаг тоног төхөөрөмж суурилуулах, вакцинжуулалтыг нэмэгдүүлэх, хүрээг тэлэх шаардлагатай байгаа талаар хөндсөн юм.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ