Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Иргэдийн хүсэлтийг цахимаар авч, шийдвэрлэж байна



Сүхбаатар аймаг руу орох, гарах замын хөдөлгөөнийг хаасан ч хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг аймгийн Онцгой комиссын зөвшөөрлийн дагуу нэвтрүүлж байгаа. Ингэхдээ тусгай цахим системийг нэвтрүүлсэн. Уг систем нэвтэрснээс хойш 1300 орчим иргэнээс хүсэлт ирсэн бөгөөд үүний 50 гаруй хувийг шийдэрлэжээ.  

Сүхбаатар аймаг руу ирэх болон гарах зайлшгүй шаардлагатай иргэдsmart.sukhbaatar.gov.mnхаягаар нэвтэрч асуумжийг бөглөх ёстой. Асуумжид иргэний мэдээллээс гадна хаанаас хаа хүрэх, шалтгаан, вакцинд хамрагдсан байдал зэргийг нарийн тусгажээ.

Ирсэн хүсэлтийг 24 цагт багтаан судалж, хариуг мөн цахимаар өгч байгаа юм.

Цахим системийн ажил, иргэдээс ирсэн хүсэлтийн шийдвэрлэлтийн явцтай Онцгой комиссын дарга М.Идэрбат танилцаж, иргэдийг аль болох хүндрүүлэхгүйгээр хүсэлтийг хурдан шуурхай шийдвэрлэн өгч, татгалзсан бол яагаад гэдэг учир шалтгааныг нарийн тайлбарлаж илгээхийг анхаарууллаа. Учир нь үүний улмаас иргэд пост дээр ирж ачаалал үүсгэх, үл ойлгоцлоос болж маргаан үүсэх зэрэг зөрчил гарч байгаа аж. 


скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ