Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Зарим аж ахуй нэгжийн үйл ажиллагааг нээлээ

Өмнөговь аймагт хөл хориог сулруулж, зарим аж ахуй нэгжийн үйл ажиллагааг нээгээд байна. Аймгийн Онцгой комиссын 25 дугаар хуралдаанаар энэ сарын 30-ны өдрийг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хэвээр байхаар шийдвэрлэсэн. Цар тахлын нөхцөл байдал амаргүй байгаа ч ард иргэдийн саналд үндэслэн зарим үйлчилгээний газруудыг цагийн хязгаарлалттай ажиллуулахаар болсон. Үүнд хүнс, бараа худалдаа, барилгын материал, оёдол, авто засвар, гутал засвар, дугуй засвар банк, банк бус санхүүгийн байгууллага, үүрэн телефоны операторууд, хоол хүргэлтийг нээхээр болсон юм. Мөн эмийн сан, мал эмнэлэг, малын эмийн сан, өмгөөлөл, наториат, фитнес клубийг 07.00-16.00 цагт ажиллуулахаар болов. Төрийн байгууллага 30-50 хувийн ирцтэй 09.00-16.00 цагт ажиллаж байна.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ