Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Даваа гарагаас Улаанбаатар, Архангай, Сэлэнгийн бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, 34 чиглэлийн үйл ажиллагааг нээхээр боллоо



 Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар бэлэн байдлын зэргийг үе шаттай бууруулах асуудлыг хэлэлцэж байна. УОК-оос
  • Цар тахлын эсрэг хариу арга хэмжээний хүрээнд нийслэл хот, Архангай, Сэлэнгэ аймгийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 12 дугаар сарын 14-ний 06:00 цаг хүртэл сунгах,
  • Архангай аймгийн Батцэнгэл, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг болон Сүхбаатар суманд бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 12 дугаар сарын 21-ний 06:00 цаг хүртэл сунгах 
  • Дээрх тогтоосон хугацаа дуусмагц хөл хорио, хязгаарлалтын дэглэмийг үе шаттайгаар бууруулах гэсэн саналтай байгаагаа Шадар сайд Я.Содбаатар танилцуулав.
Ингээд Улаанбаатар хотод даваа гарагаас эхлэн 34 чиглэлийн байгууллагын үйл ажиллагааг нээхээр шийдвэрлэжээ. Үүнд хувцас захиалга, дугуй засвар, хоол үйлчилгээний газрууд, ахуйн худалдааны төвүүд багтаж байгаа аж. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ