Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Согоог багт /4 дүгээр баг/ гэрийн хяналтад байсан иргэнээс коронавирусний халдвар илэрлээ.
Тухайн иргэн өнгөрсөн сарын 31-ний өдөр Улаанбаатар хотоос ирсэн аж. Аймагт ирээд шинжилгээ өгөхөд хариу нь сөрөг гарчээ. Улмаар гэрийн хяналтад орсон байна.
Харин гэрийн ажиглалтын хугацаа дуусаж, шинжилгээ өгөхөд /2021.06.06/ халдвартай болох нь батлагджээ. Түүнийг аймгийн Ковидын эмнэлэгт шилжүүлэх, ойрын хавьтлын 22 иргэнээс шинжилгээ авах, тандалт судалгаа хийх ажлуудыг мэргэжлийн байгууллагууд одоо зохион байгуулж байна.
Эх сурвалжийн өгсөн мэдээллээр сумын хэмжээнд одоогоор хөл хорио тогтоогоогүй бөгөөд тандалт судалгааны үр дүн, аймгийн Онцгой комиссын чиглэлийг хүлээж байгаа ажээ.