Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

"Аялал жуулчлалын бяцхан хөтөч" номыг эмхэтгэн гаргажээ

Өмнөговь аймгийн БОАЖГ-аас "Аялал жуулчлалын бяцхан хөтөч" номыг эмхэтгэн гаргажээ. 
Урин цаг ирж аяллын улирал эхэлж байгаатай холбоотойгоор дотоод, гадаадын жуулчдад зориулан дээрх номыг эмхэтгэн гаргажээ. Уг номд 50 зочид буудал, 23 жуулчны баазын мэдээлэл багтжээ. Мөн жуулчдад үйлчилдэг жолооч нарын судалгаа, гар урлал, бэлэг дурсгалын зүйл борлуулдаг иргэдийн мэдээллийг оруулжээ. Үүнээс гадна Өмнөговь аймагт болдог эвентүүд, тэмээ, морь унуулдаг иргэд, амралт сувиллын газруудын мэдээллийг уг номоос авах боломжтой аж.
Цар тахлын улмаас гадаадын аялал зогсонги байгаа хэдий ч дотоодын аялагчид өнгөрсөн жил нэмэгдсэн байдаг. 2019 онд Өмнөговь аймагт гадаадын аялагч 42132, дотоодын аялагч 12955 байсан. Харин өнгөрсөн онд гадаадын аялагч огт ирээгүй бол дотоодын 12800 аялагч говь нутгийн байгалийн сайхныг үзээд буцжээ. Уг тоон мэдээлэл нь зөвхөн жуулчны баазаар үйлчлүүлсэн аялагчдын мэдээлэл юм. Энэ онд дотоодын аялал их байх магадлал өндөр байгаа. Иймд аялагчдыг соёлтой байж, гутлын мөрөөс өөр ул мөргүй аялахыг уриалж байна.  
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ