Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Жон Сулливан ирэх долоо хоногт москваг орхино

 
АНУ-аас ОХУ-д суугаа Элчин сайд Жон Сулливан ОХУ-аас гарахаас татгалзаж байсан. “Axios” цахим хуудаст бичснээр тэрбээр энэ долоо хоногт Москваг орхиж явахаар төлөвлөжээ. Тодруулбал, Жон Сулливан шинэ Засгийн газрын албан хаагчидтай уулзахын тулд Вашингтон руу буцна гэж АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэнийг цахим хуудаст дурдсан байна. Харин үүний өмнө ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины зөвлөх Юрий Ушаков “Эх сурвалжийн мэдээлснээр Жон Сулливан Кремлийн ордон түүнийг эх орон руу нь буцаахыг хүсч байгаа бол түүнийг албадан гаргах хэрэгтэй гэсэн байр суурийг баримталж байна” гэж мэдэгдсэн юм. Мөн энэ сарын 16-нд тэрбээр Жон Сулливанд Вашингтоны зүгээс тавьсан хоригт Москва хариу өгнө гэж мэдэгдэж байв.
 
Түүнээс гадна ОХУ АНУ-ын ерөнхий прокурор Меррик Гарланд, Үндэсний аюулгүй байдлын дарга Алехандро Майоркас, Үндэсний тагнуулын албаны захирал Аврил Хайнс, Холбооны мөрдөх товчооны захирал Кристофер Рэй гэсэн найман иргэнийг эх оронд нь ирэхийг хориглосон шийдвэр гаргажээ. Түүнээс гадна Элчин сайд Жон Сулливанд Вашингтон руу буцах хүсэлт тавьснаас гадна АНУ-ын 10 дипломат ажилтныг ОХУ-ыг орхиж явахыг хүссэн байна. Учир нь АНУ ОХУ-ын 32 байгууллага болон иргэнд хориг тавьснаас гадна энэ сарын 15-нд 10 дипломат ажилтныг нь эх орноосоо албадан гаргажээ. Мөн Цагаан ордон ОХУ-ын өрөнд ногдуулсан хоригийн хугацааг сунгаснаас гадна АНУ-ын санхүүгийн байгууллагуудыг ОХУ-ын бие даасан бондын анхдагч зах зээлд оролцохыг хориглосон байна. Вашингтон энэ хориг арга хэмжээг авснаар АНУ-ын IT-гийн программын үйлчилгээ үзүүлдэг компанийн эсрэг үйлдсэн кибер халдлагад гол үүрэг гүйцэтгэсэн. 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон болон АНУ-ын цэргүүдийг устгаснаар Афганистаны босогчдод шагнал амласны улмаас ОХУ-ыг шийтгэхийг зорьсон аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.4.21 ЛХАГВА № 80 (6557)
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ