Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

АНУ ОХУ-д шинээр хориг арга хэмжээ авжээ

АНУ Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авсан нь Жо Байдены засаг захиргааны авч хэрэгжүүлж буй анхны өргөн хүрээг хамарсан хориг арга хэмжээ боллоо. Америкийн ерөнхийлөгч ОХУ-ын Төрийн тэргүүн Владимир Путинд биечлэн уулзахыг санал болгосноос хойш хоёр хоногийн дараа ийнхүү хориг арга хэмжээ авч байна. Цагаан ордны мэдэгдэлд дурдсанаар, шинээр хориг арга хэмжээ авах болсон нь “SolarWinds” компанийн программыг хакердсан, мөн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Москва хөндлөнгөөс оролцсон хэмээн буруутгаж буйтай холбоотой гэжээ. Ийнхүү буруутгасан мэдэгдлийг ОХУ-ын эрх баригчид удаа дараа няцаасан юм. Үүнээс гадна Крымтэй холбоотой хувь хүн болон хуулийн этгээдүүд хоригийн жагсаалтад багтжээ.АНУ хориг арга хэмжээ авахыг эрмэлзэж буйг нь эрх баригчид зэмлэн буруушааж байгаа бөгөөд хариу арга хэмжээ авна хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков өмнө нь мэдэгдсэн юм.
 
Сангийн яамны авсан хоригууд
Вашингтон дахь ОХУ-ын Элчин сайдын яаманд ажилладаг 10 дипломат ажилтныг нутаг буцаахаар болжээ. Тэдний дунд Оросын тагнуулын албаны төлөөлөгчид байгаа гэж АНУ үзэж байна.
Сангийн яамнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдэд Оросын өртэй холбоотой зарим гүйлгээнд хориг тавих, АНУ-ын эсрэг кибер орчинд хорон ажиллагаа явуулах Оросын тагнуулын байгууллагын хүчин чармайлтыг дэмжсэн технологийн компанийн эсрэг хориг арга хэмжээнүүд багтаж байгаа аж.
Тухайлбал, Төв банк, Үндэсний баялгийн сан, Сангийн яамнаас 2021 оны 6 дугаар сарын 14-нөөс хойш гаргасан бондыг шууд эзэмшихийг АНУ компаниуддаа хоригложээ.

Түүнчлэн кибер салбарт дайсагнасан ажиллагаа явуулах, АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцох зэрэг хэд хэдэн үйл ажиллагаа явуулсантай холбогдуулан Оросын хувь хүн, хуулийн этгээдүүдийн эсрэг шинээр хориг арга хэмжээ авах боломжтойг тусгасан гүйцэтгэх захирамжид Ж.Байден гарын үсэг зуржээ.   
 
Мөн АНУ-ын Сангийн яам ерөнхийлөгчийн сонгуульд Орос хөндлөнгөөс оролцсон хэрэгт холбогдуулан 16 байгууллага, 16 хувь хүнд хориг арга хэмжээ авсан байна.
Тэдний дунд Ерөнхийлөгчийн Тамгын газрын тэргүүн дэд дарга Алексей Громов, сэтгүүлч Александр Малькевич, Тагнуулын ерөнхий газрын ажилтан асан Денис Тюрин, Орос, Украины улс төрийн зөвлөх Константин Килимник нар байжээ. 
Крымтэй холбоотой 8 хувь хүн, хуулийн этгээдийн эсрэг авсан хориг арга хэмжээнд Засгийн газрын гишүүд багтжээ. Тодруулбал, “Мостотрест” компанийн ерөнхий захирал Леонид Рыженькин, "Ленпромтранспроект" компани, “Беркакит -Томмот - Якутск” чиглэлийн төмөр замын барилгын ХК багтсан байна.
ОХУ-ын бизнес эрхлэгч Евгений Пригожинтой хамтран ажиллаж буйтай холбогдуулан "Транс-Логистик", "Алкон", "Юнижет" компаниудыг хоригийн жагсаалтад оруулав.
Үүнээс гадна өөр хэд хэдэн компани, мэдээллийн агентлагуудад хязгаарлалтын арга хэмжээ үйлчлэх аж.
 
Хориг арга хэмжээ авах болсон шалтгаан 
“SolarWinds” компанид үйлдэгдсэн кибер халдлагын ард Оросын тагнуулын байгууллага байсан гэж үзэж, шинэ хориг арга хэмжээ авжээ.
Түүнчлэн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон хэмээн Оросыг дахин буруутгав.
Оросын эсрэг шинээр хориг арга хэмжээ авах боломжийг тусгасан захирамжид Ж.Байден гарын үсэг зуржээ. ОХУ-ын "засгийн газрын дайсагнасан үйл ажиллагаа" нь үндэсний аюулгүй байдал, гадаад бодлого, эдийн засагт аюул учруулж байгаа нь ийм арга хэмжээ авах шаардлагатайг харуулж байна гэж үзжээ. 
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ