Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сумдын ИТХ-ын төлөөлөгч нарыг чадавхжуулж байна

Аймгийн ИТХ-аас сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг чадавхжуулах сургалтыг энэ сараас эхлэн цахимаар зохион байгуулж байна.
Тодруулбал, Швейцарын Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, УИХ-ын Тамгын газар хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд 2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулсан сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг чадавхжуулах сургалтыг цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан халдвар хамгааллын дэглэмийг баримтлан цахимаар зохион байгуулж байна.
Сургалтад аймгийн бүх сумын ИТХ-ын төлөөлөгчид ээлж дараатайгаар хамрагдсаар байна. Энэхүү сургалт нь сумын ИТХ-д хуулиар олгогдсон эрх, үүргийг хэрэгжүүлэхэд ИТХ-ын төлөөлөгчдөд шаардлагатай суурь мэдлэгийг олгох, энэ чиглэлээр гарсан эрх зүйн акт, заавар журмыг тайлбарлах, практик дээр гарч байгаа асуудлыг шийдвэрлэхэд арга зүйн дэмжлэг үзүүлэхэд оршиж байгаа аж.
Сургалтыг “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн орон нутгийн сургагч багшаар бэлтгэгдсэн аймгийн ИТХ-ын ажлын албаны ахлах мэргэжилтэн Н.Энхжаргал, ЗДТГ-ын СТСХ-ийн дарга Б.Эрдэнэсүрэн, ЗДТГ-ын ХОХБТХ-ийн ахлах мэргэжилтэн З.Ганболд нар удирдан явуулж байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ