Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Цэцэрлэг сумын 3 цэгт хяналтын пост ажиллаж байна

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд коронавируст халдварын 15 тохиолдол батлагдсан учраас сумын хэмжээнд хөдөлгөөнийг хязгаарлан, 3 цэгт хяналтын пост 24 цагаар ажиллаж байна.

Халдвартай 7 иргэнийг Мөрөн суманд зөөвөрлөн авч ирж эмчилж байгаа бол сүүлд илэрсэн 8 тохиолдлыг Цэцэрлэг суманд эмчилж байна. Өнөөдрийн байдлаар 13 иргэний биеийн байдал хэвийн, 2 хүн хүндэвтэр байгаа гэнэ. Аймгийн Онцгой комиссын 13-р хуралдааны шийдвэрээрЦэцэрлэг сумын сургууль, цэцэрлэг болон олон нийтийн арга хэмжээ, сумаас гарах, орох хөдөлгөөнийг энэ сарын 29-ний өдөр хүртэл хориглоод байгаа юм.

Хяналтын 3 цэг дээр аймгийнОнцгой байдлын газар,Цэцэрлэгсумын Засаг даргын Тамгын газар, сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн албан хаагчид 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.Аймгийн Онцгой байдлын газраас Цэцэрлэгсумын Шуурхай штабын үйл ажиллагаанд мэргэжил арга зүйн зөвлөмж хүргэн ажиллаж байгаа аж.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ