Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Олны анхааралд байгаа хэргийг яаралтай шалгахыг УИХ-гишүүд шаардаж Хууль зүйн сайдад шаардлага хүргүүллээ


Монгол улсын их хурлын даргын захирамжаар УИХ-ын нэр бүхий гишүүдийн ажлын хэсэг гарсан байна. Энэхүү ажлын хэсэг нь сүүлийн үед олон нийтийн дунд яригдаад буй хууль зөрчсөн гэх Хууль шүүхийн ажилчид болоод ҮАБЗ-ын ажилтнуудын асуудлын талаар  мэдээлэл өгөв.
Монгол улсын их хурлын даргын захирамжаар УИХ-ын нэр бүхий гишүүдийн ажлын хэсэг гарсан байна. Энэхүү ажлын хэсэг нь сүүлийн үед олон нийтийн дунд яригдаад буй хууль зөрчсөн гэх Хууль шүүхийн ажилчид болоод ҮАБЗ-ын ажилтнуудын асуудлын талаар  мэдээлэл өгөв.
Энэхүү асуудлуудаар УИХ-ын гишүүд тагнуулын Ерөнхий газар хандсан, ЦЕГ мөн энэхүү хэрэг ямар шатандаа шалгагдаж явж байгаа талаар хандсан байгаа бөгөөд одоо хариугаа хүлээж байгаа аж.
Шаардлага хүргүүлэхдээ:
Монгол улсын ҮАБЗ-ын нэр бүхий ажилтнууд Сэлэнгэ аймаг дахь авто замын хилийн боомтоор ОХУ- автомашинтай улсын хил нэвтэрч тусгай үүрэг гүйцэтгэсэн болон буцаж орж ирэхдээ их хэмжээний гадаа валют оруулж ирсэн.
Өмгөөлөгч Б.Баасанцогт нь 47 сая төгрөгийг 11 шүүгч шүүхийн захиргаа нарт дансаар шилжүүлэн өгсөн. Түүний эзэмшлийн компьютераас шүүгч нарт нөлөөлж хэрэг захилдаг талаар бүдүүвч зураг гарч ирсэн тухай мэдээлэл хэвлэлээр болон цахим орчинд ил болсон.
Монголын үндэсний аюулгүй байдлын тухай хууль, ҮАБЗ-ын тухай хуульд зааснаар зөвлөлийн ажилчид болон зөвлөлийн шинжээч нар тусгай үүрэг гүйцэтгэх томилон ажиллуулах тусгай зохицуулалт байхгүй. Хуулиар ноогдуулаагүй чиг үүргийг төрийн ямар ч байгууллага явуулах эрхгүй.
Түүнчлэн өмгөөлөгч хүн шүүгчийн хараат бус байдалд хөндлөнгөөс нөлөөлөн, хэрэг захиалан хүний эрх, эрх чөлөөг зөрчин иргэнийг хэлмэгдүүлдэг. Шүүгч нарт авлига өгдөг ажлыг зохион байгуулдаг энэ хэргүүд нь нийгмийг бухимдуулж хууль шүүхийн шударга ёс болон Үндэсний аюулгүй байдалд иргэдийн итгэх итгэл болон Улс орны аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна.
Эдгээр асуудлыг Хууль зүйн дотоод хэргийн яам шалган үзэж дурдсан гэмт хэргийн талаар нягтлан шийдвэрлэж  шуурхай авч хэрэгжүүлж байгаа мэдээллийг 3 сарын 21 дотор хариу ирүүлэхийг хүссэн байна.
Шаардлага хүргүүлж буй УИХ-ын гишүүд болон ажлын хэсгийн гишүүд Б.Энх-Амгалан, Б.Баярсайхан, Г.Дамдинням, Ц.Сандаг-Очир, Ж.Ундрам гэх бичгийг Хууль зүйн сайдад гардуулан өгсөн байна.
УИХ-ын Ц.Сандаг-Очир: "Нотлох баримт үүгээр илэрч эхэлсэн. Цаашид олон зүйл гарч ирэх байх. Хууль, хяналтын байгууллагынхан үүнд холбогдох тайлбар, мэдээллийг хийж, яаралтай хэрэг үүсгэн шалгах, хэрэгт холбогдсон нэр бүхий шүүгч, төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага тооцох шаардлагыг үе шаттай тавих болно" хэмээсэн юм.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам, "Б.Баасанцогттой холбоотой асуудал хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байна. Хэрэг төлөвлөдөг, шүүгч, прокурорыг нэг дор цуглуулж уулзалт зохион байгуулдаг. Энэ бол хууль, шүүхийн байгууллагын албан хаагчийн ёс зүйд нийцэхгүй. Энэ хүмүүс ямар нэгэн хэргийг хамтран төлөвлөөд гүйцэтгэдэг нь харагдаж байна. Ариг банктай холбоотой, хүний хувийн өмчийг дээрэмдсэн асуудал харагдаж байна. Хувь хүн өөрийн өмчөө хэн нэгэн, тэр дундаа хуулийн байгууллагын албан хаагчид дээрэмдүүлнэ гэдэг ардчилсан нийгэмд байж болохгүй асуудал" хэмээв.
Хууль зүйн сайд Х.Нямбаатар: Өгсөн албан шаардлагыг шалгаж үзээд өгсөн хугацааны дагуу хариу өгөхөө мэдэгдлээ.  
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ