Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Шахмал түлшний баруун бүсийн үйлдвэрийг нүүлгэнэ

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэл нар 2021 оны хоёрдугаар сарын 07-ны ням гаригт “Тавантолгой түлш” ХХК-д ажиллав. Тус компанийн захирал М.Ганбаатар шахмал түлшний үйлдвэрлэл, түлшинд агуулагдах хүхрийн хэмжээ ямар байгаа талаар товч танилцуулга өглөө. "Монгол Улсын хатуу түлшний стандартаар сайжруулсан шахмал түлшинд агуулагдах хүхрийн хэмжээ нэг бүхэл байх ёстой. “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэдэг түлшинд агуулагдах хүхрийн агууламж 0,8-0,96 милограмм буюу стандартад нийцэж байгаа аж. Хяналтын чиг үүрэг бүхий байгууллагууд хяналт тавин ажилладаг" гэв. ЖАЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагын судалгаагаар агаар дахь хүхрийн 70 гаруй хувь нь  цахилгаан станц, 27-28 хувь автомашин, уурын зуух, 7-8 хувь нь гэр хорооллын айл өрхийн хэрэглээний түлшний шаталтаас үүдэлтэй болохыг тогтоожээ.
2020 оны байдлаар Улаанбаатар хотод 6,6 сая тонн хатуу түлш буюу нүүрс орж ирсний зургаан сая тонныг нь зөвхөн цахилгаан станцад хэрэглэж байгаа аж. Мөн өдөр бүр замын хөдөлгөөнд оролцож байгаа 400 гаруй мянган авто машины 65 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай байдаг. Энэ нь агаар дахь хүхрийн агууламжийг нэмэгдүүлэх гол хүчин зүйл болж байгаа гэдгийг салбарын сайд онцолж байлаа. Шадар сайд С.Амарсайхан "Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн байсныг олон нийт мартсан байна. Тэр цаг үеийг даван туулахын тулд баруун бүсийн үйлдвэрийг дэд бүтцээ дагаж байгуулсан. Өнөөдөр энэ үйлдвэр түүхэн үүргээ гүйцэтгэсэн ч орчны бохирдол үүсгэсэн. Тиймээс Налайхад барьсан шинэ үйлдвэрийг жигдрүүлж, баруун бүсийн үйлдвэрийг 2021 оны гуравдугаар улиралд багтаан нүүлгэнэ. Бид өвлийн ид хүйтнийг даван тууллаа. Нүүлгэх талаар ирэх лхагва гарагт болох Засгийн газрын хуралдаанд оруулж танилцуулна, Ажлын хэсэг байгуулна. Танай хамт олон нүүх бэлтгэлээ сайн зохион байгуулж, нүүх хүртэл хугацаанд бохирдлыг бууруулах тал дээр мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах хэрэгтэй" гэв гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ. 

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ